CAHACAAP : Ээжийгээ их саналаа
BLOGGER САНАСААР AND нүүр хуудас »

Ээжийгээ их саналаа

Ээжийгээ их саналаа

Намрын хяруу унасан үдэш өргөсөн цайны дээжээр тань дутлаа ээжээ

Насаараа дэргэд байгаа ч гээд мөргөө д сөгдөөд ч нэмэргүй орчлонгийн

Өмсгөл зүүсгэл болгонд нь алтан мөнгөн ээмэг бөгж амлаад ч

Өнөөдөр гэдэг хатуугийн өмнө сэтгэл гандуухан цөхөрлөө ээжээ ...

Одоо гадаа цас унажээ нил цагаахан таны минь сэтгэл шиг

Огтоос ийм байдаг юм шиг хорвоо хуучин янзаараа та хаа нэгтээ байгаа юм шиг

Би очмоор байдаг зөрөг замаа олохгүй байхын утга хаана юм бээ

Би эрхэлмээр байдаг туниж гунихын эзэн нь хэн юм бэ

Зүүдэн дотроосоо эрлээ таныгаа, нар мандахад эрэл хатлаа

Зүрхэн дотроосоо хайлаа таныгаа , нулимс огшиход гуниг аслаа

Их талынхаа зэрэглээ дундаас таныхаа дүрийг тольдох гэлээ

Ижилгүй сайхан мөрөн шиг сэтгэл тань үер болоод урсаагүй байлтай би олсонгүй ...

Би хаана байгааг тань мэдэж байгаа ч хаанаас олохгүй байх нь хэцүү хэцүү

Битүү шаналалд өөрийгөө уячхаад гэлдэрж байх нь надад ял болог

Амьдын хорвоод таныхаа ачлалыг би хариулсан билүү гэхэд

Алгын чинээхэн газар би яаж мэддэг юм гэх шиг, урдаас таг чимээгүй

Энэ газрын хүйтэн чулуу, шороо

Эрдэнэ болсон таны минь гал халуун сэтгэлээр

Мөнхөд амилж байгаа болохоор удахгүй хавар ирнэ

Мөөмөө санасан балчир шиг би удахгүй очино таныгаа санасанг хэлнээ .

Санасаар

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Атаархуу Азаа

Ergeed unsuuleh eej aaw hamgiin nandin horwoo yumdaa

САНАСААР

Атаархуу Азаа тийм шүү хөө

エンフシ

Амьд сэрүүн байгаа дээр нь эжий аавуудыгаа л хайрлаж үнсүүлж байхгүй бол дараа нь харамсах сэтгэл төрнө шүү дээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)