Өвөөдөө
Хар өглөөгүүр сэрчээд
намайг сэрээх гэж ядардаг
Хад чулуу шиг тэвчээртэй
ч миний өмнө сөхөрдөг
Ахыг баахан загнаад гар
хүрэх хэрнээ
Амттан идэх гэсэн миний
нулимснаас айдаг
Хоёр майга хөлөөрөө газар
дэвслэх бүрт минь
Хорвоо цөмөлчих юм шиг
өмнө минь гүйж
Орос барааны дэлгүүрээс улаан үнэмлэхээр чихэр авч
Ороолгож чадахгүй дэмий
л үглэж явдаг таныгаа
Өнөөдөр хүү нь саналаа
Өдгөө бүр их үгүйлхийн
Аягалсан цайгаа ч уулгүй
ачаа ирэхээр өндөлздөг
Аль таарсан болгонд хий
л магтаж суудаг
Бор хүүгээ байхад болноо
гээл түхэлздэг
Бодлын цагаан бурхан
минь та минь сайн байна уу ?
Хорь гарсан хүү нь
таныгаа хааяаа санахаар
Хорооллын бор
толгодруугаа гэм гэм очдог
Сайртай гараараа
цуглуулсан чулуун гэрээ харахаар
Сахал нь хатгадаг
таньдаа үнсүүлсэн юм шиг л болдог
Өвөө минь хүү нь
гуниглаагүй ээ
Өнөөдөр бүхэн минь
таниас эхтэй болохоор
Буурал таныхаа хайрыг
бусдад түгээх гэж бичлээ
Буянт таны Лха таван
тэнгэр нь тань
Хүний өөрийнгүй ивээл
ихтэй болохоор
Хүрээ хязгааргүй орон
зайд гэрэл болог гэж ...
Хүү нь бичсэн юмаа өвөө
Хүлхэж идсэн чихэр шиг
минь
Амьдрал болгон нь сайхан
байг дээ түмэн минь
Аль л гэгээн бодол бүхэн
шингэсэн
Таны минь тухай таван
мөр минь хүн бүхэнд хайр хүртээг гэж
Тарсан бодлоо цуглуулж
шүлгэн маань уншлаа өвөө минь
БАТУУЛ ОВОГТ БАТНАСАНГИЙН НЯМБАЯР
2009 12 10

20 сэтгэгдэл:
OVOOGOO SANJLAA
Архи л уудаг болохоос гүээ мөн ч ухаантай хүүхэд шүү энэ хахахахахааааааааааа
санамсаргүй орсон чиньих сайхан шүлэг байнаа маш их таалагдлаа
Арслантай авдар чамайг даа
hanara орж гарж байгаарай блог чинь хаалттай юм аа даа
Зочин санах гэдэг хязгааргүй
Эмээгээ ч гэсэн бас саначихлаа.
Undriga эмээгийн хүүхэд байвуу
Дотор үймүүлээд хаячихын энэ хүүхэд... Тэр үеүүд үнэхээр сайхан байсан даа
Аль алиных нь...Гэхдээ яагаад ч юм эмээгээ их дуурайсан характертай болохоор эмээгээ орхигдуулмааргүй санагдаад хамтад нь саначихлаа кк.
Янзагахан уучлаарай
өөө энэ Undrigaа хамтад нь санан шүү дээ тэр бол мэдээж
uneheer saihan shuleg boljee bolor tsomd ormoor yumaa odoonoos soij bgaad oor saihan saihan shuleg bicheed niitelj bgaarai
болор цом уу хэхэхэ сайхан л санаа байна
deegii (зочин) баярлалаа
en bol buur goe yum
миний өвөөдөө зориулсан шүлэг байгаамаа зочин минь
GOY YMA BAYRLALAA TANII BICHSEN SHULGUUDIIG TSUGLUULNA AA
тэгээрэй хө би фэн клуб байгуулнаа хэхэхэ
маш таалагдлаа
raju орж гарж л байгаарай чи бясалгал хийдэг үү
mash goe yum aa
bayrlalaaa unshigchaaa