Сүүлийн үед гадаад үг
хэллэг хэрэглэгдэх нь элбэг болжээ. Ямар ч хэлэнд гадаад үг орж ирдэг л дээ. Сүүлийн жараад жилд Монгол хэлэнд орос хэлээр
дамжиж өрнөдийн
латин, грек, франц гаралтай үгс маш
олон орсон. Урьд цагт ч энэтхэг, төвд,
хятад хэлнээс идээшсэн үг зөндөө бий.
Миний энэ “зөндөө” гэж хэлж байгаа үг чинь “зүндөө” гэсэн хятад үг шүү дээ.
Одоо бол монголжчихсон, бид өөрсдөө ч бараг танихгүй болчихож.
Бүр эртдээ энэтхэг хэлнээс орсон соёлын шүлэг, бадаг
гэх мэт үг бий. Шүлэг гэдэг
маань “шлока” хэмээх санскрит гаралтай үг. Бадаг гэдэг нь өлмий, хөл гэсэн утгатай “падака” хэмээх үг. Иймээс
гадаад хэлнээс орж ирж буй үгсийг вирус, микроб шиг цээрлэх хэрэггүй. Гэхдээ бас
хэтрүүлж болохгүй. Аливаа
юманд өөрийн гэсэн
хэм хэмжээ бий. Тэр тусмаа монгол хэлээр хэлж болох үгийг чамирхаж
хэрэглэх нь утга учиргүй зүйл. Манай хотын захиргааныхан
монгол хэлийг мөхөөхөд их хувь нэмрээ оруулж байгаа. Эргэн тойрон дахь
юу нь мэдэгдэхгүй эрээн мяраан хэрнээ, монгол, хятад, англиар
алдаатай хаяг, самбарыг харахад л тодорхой.
Иймээс монгол хэлний үнэлэмж, чансаа өдрөөс өдөрт буурсаар. Төрийн түшээд хүртэл буруу
ярих тохиолдол элбэг юм. Хэлэнд зөв бичих ёсноос гадна зөв ярих, зөв дуудах
ухаан гэж бий. Энэ талаар илтгэл, айлтгал тавьдаг хүмүүс ч хийтэй
хуйтай, өөлмөөр үг хэлдэг.
Албан ёсны зар сурталчилгаанд ч бодууштай, ойлгомж муутай үг, өгүүлбэр харагддаг.
“Хас банк зөв банк” гэх юм. “Хас банк сайн банк” гэж хэлбэл сайн банк юм аа гэж
ойлгож болох юм. Харин “зөв” банк гэдэг тун ойлгомжгүй. “Буруу”
банк гэж ямар банк байх билээ.
Хүн гэдэг амьтны гол чанар бол хэл, сэтгэхүй юм. Манж үндэстэн эрх
дархаа
мөнхийн юм шиг
санаж, эх хэлээ орхин хятадаар ярих болсноор манж үндэстэн мөхсөн. Гэтэл
Унгарчууд зан заншил, уламжлалт соёлоо мартагнасан атлаа хоёр мянгаад жил
Европынхны дунд язгуурын хэлээ хамгаалан дархлааг бий болгож чадсан. Иймээс
хэлээ мартах нь бүү хэл чадамжийг нь сулруулна гэдэг гутамшигтай
хэрэг мөнөөс мөн тэгэхээр нөхөд минь ингаад мингаад гэдэг үгээ манайхан цөөлбөл яасан юм бид дэлхий даяар
монгол гэсэн нэрийг хүргэж
байгаа хүмүүс нэг хэсэг нь ... Монгол
хэлэнд сонин сонин үг байдаг
юм байна гэж харь нутгийн иргэд
гайхах вий дээ ...

10 сэтгэгдэл:
Savan gedeg ug Frencheer^ savon, bas Azerbaidjan heleer Sabun, geh met adilhan ug zunduu baidiin blee,, `Bas Devter.iig Arabaar Defter, Temeeg bas Temee kkk
Bas tsonh, baitsai, luuvan bugdeeree chinoise ug gsn ,,
Savan gedeg ug Frencheer^ savon, bas Azerbaidjan heleer Sabun, geh met adilhan ug zunduu baidiin blee,, `Bas Devter.iig Arabaar Defter, Temeeg bas Temee kkk
Bas tsonh, baitsai, luuvan bugdeeree chinoise ug gsn ,,
mu jiang , ping ,la ma, zhuan hu ,da men ,tu dou,
hu tong,
bas maivan gej hariulaad baidag chin hyatad ug gej bna lee
Энхзаяа (зочин) тийм их шүү дээ
Зочин би ойлгохгүй л байна шүү
ktktktkt (зочин) тайван гэдэг хятад гаралтай үг л гэдгийг ч нэг муу юм гадарлаал байгаа
ЭЭЭЭ АНД МЭН ҮСГИЙН ФОНДОО ЯНЗЛАААД ХӨРӨӨНИЙ ИРГҮЙ БИЧЭЭЭЭД ТАВЬЧИХВАЛ УНШИХАД АМАР БАЙХСАН ДААААА
одоо яаж байна АНИРГҮЙ
Зөв мөв гээлүү кк
хахаха Undriga баярлалаа
тэр ч тийм шүү.Зурагт үзээд сууж бхад алдаатай үгс бас зөндөө харагддаг шүү.Ядаж тэрийгээ больчуул сайн л бхсан.