Үнэн
Одоо өглөөний нар туслаа
Охидууд нимгэн
даагинзтай биш хятад куртиктэйгээ малгай ороолтоор гоёчоод
Тараншайны нүхээр
уначихгүй юмсан гэсэн шиг тонгойгоод
Таван төгрөгний лааз
цуглуулдаг хүнээс холхон алхаж харагдана
Эмээ гэрээсээ гараад
сүүний авгай руу майжигнаад л
Эрээвэр амьдрал хараасан
архичан шараа тайлах юмаа бодоо л
Хажуу айлын авгай
хараагаал нөхрөө загнаа л
Хар ус хөөдөг
найзуудтайгаа хамт байгаарай гэж орилоол
Гэнэт хажуугаар тансаг
үнэр сэнхийгээл
Гэрэлт шинэ жилийн урьд
шөнийн үнэр ханхийгээл
Унаатай хүмүүс
тоосоороо булаал хот сэрж байна
Уйланхай хүүхдүүд хармааны
ажилдаа нүхнээсээ гараал
Би яахав эндээ ирчээд
жаахан юм бичлээ
Бийлэгжүү залуус гаднаас
орж ирээстэй
Хөөрхөн хөөрхөн юм
яриатай их дүлээстэй
Хүмүүсийн амьдрал яг энэ
хэвээрээ ялгаатай хэвээрээ хот сэрж байна.

12 сэтгэгдэл:
гое гое хэлэх үг алга хэхэ
Freeze хэхэхэ өөрөөрөө шүлэг юм уу даа хаашаа юм бичлээ ш дээ хэхэхэ
Гоё л зураглал байна.
Уйланхай хүүхэд бас хармааны ажил хийнэ айн...
цагдаа хараахаараа уйлдаг хармаачид олон л байна ш дээ хэхээ
xaxaxaxa
Гэнэт хажуугаар тансаг үнэр сэнхийгээл
Гэрэлт шинэ жилийн урьд шөнийн үнэр ханхийгээл...нтр хэхэ.
гоё бичжээ.
зочин би блаа.хэхэ
орохоо мартаад л хүмүүсийн блогоор тэнэхээ урьтал болгодог болцон бна шдээ.ккк
"Эрээвэр амьдрал хараасан архичан шараа тайлах юмаа бодоо л"
Надтай чи хаана тааралдаад, бодлыг маань бас уншаадахваа?
Улаан Хатан үнэртсээн өглөө хахахаха нэг хүүхэн хажуугаар өнгөрсөн ш дээ хэхэхэ
PUZL (зочин) хахахаха чи байсан юм уу гээл аваа хаячан хахаха
tegsen gesen medsen
Za tiimee tiim
арай л дэндүү. би одоо 35 настай. 28 жилд нь малчидад тусаллаа. одоо биеэ дааж амьдармаар юмаа. жил болгон зуд болж байх, тэгээд л энэ жил л жинхэнэ зуд нь л гэх юм. 8-настайгаасаа л 2толгой лаа, толгой шүдэнз, хурга тугалын нэмнээ элгэвч, ажлын бээлийг ээжээрээ оёулаад л аваачиж өгч эхэлсэн.зун зүгээр амраахгүй өвс зулгаалгаад л намар авдаг даалгавартай байсан. одоо ч бүр хэтэрсээн авгай бид 2-оос нэг нэг өдрийн цалин аваад явчих юм. 2хүүхдээс лаа шүдэнз мөнгө төгрөг нэхээд аваад явчих юм. дахиад 28 жилийн дараа нэхвэл ач гуч, үр хүүхдүүд, эмгэн өвгөн гээд хөгийн юм болохнээ. бодоод байхад одоо малчид надад 1 хариу барьж өвлийн идэш даах болсон санагдах юм. авахаас өгч чадах биш дээ. зуд гуйлга нь мундах биш. өөрийнхөө өмчийг бусдын хөлс хүчээр тэжээхээ болиочээ. ирэх жил өгөхгүй шүү